Тавтай морил энэ хуудсанд! Инженер геологийн шинжлэх ухаан бол ирээдүйг тодорхойлно.

Инженер геологийн шинжлэх ухааны үүсэл хөгжил (Монгол оронд)

Нутаг дэвсгэрийн инженер геологийн нөхцөл үүсэн бүрэлдэх, өөрчлөгдөх тухай, барилга байгууламж барьж, ашиглах, геологийн нөхцлийн тухай, геологи орчныг зүй зохистой ашиглах, геологийн үйл явц, үзэгдлийн техноген хөгжилтэй уялдуулан геологи орчныг хамгаалах тухай шинжлэх ухаан юм. Инженер геологийн шинжлэх ухаан нь бусад шинжлэх ухаантай харьцуулахад залуу боловч хүн төрөлхтөний үүсч хөгжсөн үеээс байгалийн материаллаар энгийн сууц, оромж, байгууламж барьж эхэлсэн үеээс үндэс суурь нь тавигдсан. Монгол орны хувьд инженер геологийн шинжлэх ухаан улс орны хөгжилтэй 1950 оноос эхлэн системтэйгээр хөгжиж иржээ.

Ул хөрс гэж юу?

Геологи орчны нэг бүрэлдхүүн болж хүний инженерийн ба аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар судалдаг олон фазын динамик систем болох уулын чулуулаг, зөөгдлийн хэмхдэс хурдас, тунаш, техноген хуримтлалыг ул хөрс гэж ойлгоно.

Инженер геологийн элемент гэж юу вэ?

Хурдас чулуулгийн давхарга, биетийг бүрдүүлэгч инженер геологийн элемент гэдэг нь эрдэслэг бүрэлдэхүүн, структур, тесктурын онцлог, физик төлөв байдлаар тогтвортой чулуулгаас бүрдсэн линз буюу геологийн янз бүрийн хэлбэртэй биетийг нэрлэнэ. Инженер геологийн элемент ялгахдаа: Том хэмхдэст ул хөрсний ширхэгийн бүрэлдэхүүний бүтэц, туслах чанартайгаар чийг ба нүх сүв нь шаварлаг материалаар дүүргэгдсэн үед түүний чийгшилтийг тодорхойлно. Элсэрхэг ул хөрсөнд ширхэгийн бүрэлдэхүүн, нүх сүвшилийн коэффициент, чийгшилт тодорхойлно. Шаварлаг ул хөрсөнд уян налархайн шинж чанарын үзүүлэлтүүд, нүх сүвшил коэфф, консистенц. Нэг элементэд 6-аас цөөнгүй дээжийн үр дүнгээр тогтооно.

Инженер геологийн шинжлэх ухааны салбарууд

  • Грунт буюу Ул хөрс судлал
  • Геодинамик
  • Региональ инженер геологи
  • ТУХАЙЛСАН ИНЖЕНЕР ГЕОЛОГИ
  • Ашигт малтмалын инженер геологи
  • Ул хөрс сайжруулалтын инженер геологи
  • Ирээдүйн инженер геологийн сансарын баазын ул хөрсний судалгаа